“EVA” хөөсөн ул

Эсгий Брэнд нь бүтээгдэхүүндээ орчин үеийн дэвшилтэт EVA технологийн улыг 2023 онд нэвтрүүлж урьд өмнө байгаагүй тав тухтай, хөнгөн, элэгдэлд тэсвэртэй бүтээгдэхүүнээ та бүхэнд танилцуулж байна.

Дэлхийн топ брэндүүдийн ашигладаг EVA технологийн хөөсөн улыг бүтэн уландаа ашигласнаар, маш хөнгөн зөөлөн, бат бөх байдлыг бий болгохоос гадна биеийн тэнцвэртэй байдлыг маш сайн хадгална. Мөн монгол хонины ноосоор хийсэн манай эсгий гутал нь
100% амьсгалдаг байгалын гаралтай эко бүтээгдэхүүн бөгөөд EVA технологийн ултай хосолсоноор таны эрүүл мэндэд маш сайнаар нөлөөлөх гайхалтай бүтээгдэхүүн болж байгаа билээ.

Пүүзэн ул

Спорт хийхдээ ч өмсөж болох пүүзний ул нь хөлийн нумаас дэмжсэн гэдгээрээ хөлд таатайгаас гадна эсгий эх бие нь амьсгалдаг тулд чийг татаж тавгүй мэдрэмжийг төрүүлэхгүй гэдгээрээ давуу талтай юм.

Кетны ул

 Чамин ганган залуусын  сонголт . Өдөр тутам өмсөхөд хөлд эвтэйхэн хөнгөн.

 37-44 размерийн 2 өнгийн сонголттой.